Zero to Hero Платформ
Хэрэглэгчийн гарын авлага — гишүүн, суралцагчдад зориулсан
1. Танилцуулга
Zero to Hero бол хичээл, комьюнити, амьд эвент, менторинг, дадлагын аль алийг нэг дор багтаасан суралцах платформ юм. Та энэ платформ дээр:
- Өөрт тохирох комьюнити (community)-уудыг хайж нэгдэх
- Тухайн комьюнитийн доторх хичээлүүдэд бүртгүүлж суралцах
- Багш, ментортой 1:1 уулзалт захиалах
- Дадлага (Practice), Mock Test-ээр мэдлэгээ сорих
- Бусад гишүүд, админтай зурваслах
- Веб болон мобайл апп хоёрын аль алинаар нь хэрэглэх боломжтой.
2. Бүртгүүлэх ба нэвтрэх
2.1 Шинээр бүртгүүлэх
- Платформын нүүр хуудас руу орж, баруун дээд буланд байрлах "Бүртгүүлэх / Sign up" товчийг дарна.
- Имэйл хаяг, нууц үг, нэрээ оруулна. Эсвэл Google-ээр бүртгүүлэх сонголтыг ашиглаж болно.
- Имэйл хаягт ирсэн баталгаажуулах код (OTP)-ыг оруулна.
- Бүртгэл амжилттай болсны дараа автоматаар нэвтэрнэ.
2.2 Нэвтрэх
- "Нэвтрэх / Log in" товчийг дарна.
- Бүртгэлтэй имэйл, нууц үгээ оруулна — эсвэл Google товчийг ашиглана.
2.3 Нууц үгээ мартсан
- Нэвтрэх хуудасны доор байрлах "Нууц үгээ мартсан?" холбоосыг дарна.
- Имэйл хаягаа оруулна. Имэйлд ирсэн линк дээр дарж шинэ нууц үг тохируулна.
3. Маркетплэйс дээр Комьюнити хайх
Маркетплэйс (нүүр хуудас) дээр одоо нээлттэй бүх комьюнитиуд, хичээл, ментор, мэдээг үзэх боломжтой.
3.1 Хайлт
- Нүүр хуудасны дээд талын хайлтын талбарт сонирхсон сэдвээ бичнэ (жишээ нь "англи хэл", "програмчлал").
- Хайлтын үр дүн нь комьюнити, хичээл хоёр хэсэгт ангилагдаж харагдана.
3.2 Комьюнитиудыг шүүх
Дээд цэснээс Communities хэсгийг сонгож:
- Ангилал (категори)-аар шүүх
- Үнэгүй / төлбөртэй сонголт
- Хамгийн алдартай, шинэ нэмэгдсэн гэх мэт эрэмблэлт
3.3 Комьюнитийн нүүр хуудас үзэх
Тухайн комьюнитийн зураг дээр дарахад нийтэд нээлттэй танилцуулга хуудас-руу орно. Энд:
- Комьюнитийн товч танилцуулга, эзэмшигч
- Гишүүдийн тоо
- Үндсэн хичээлүүд, эвентүүдийн жагсаалт
- "Нэгдэх (Join)" товч
4. Комьюнитид нэгдэх
4.1 Үнэгүй комьюнити
- "Нэгдэх" товчийг дарна.
- Та автоматаар тус комьюнитийн гишүүн болж, гишүүний орчинд (community space) орно.
4.2 Төлбөртэй комьюнити
- "Нэгдэх" товчийг дарахад төлбөрийн хуудас нээгдэнэ.
- Боломжтой төлбөрийн арга (банкны шилжүүлэг, QPay, Stripe) сонгож төлбөрөө хийнэ — дэлгэрэнгүй "18. Төлбөрийн арга" хэсгээс үзнэ үү.
- Төлбөр баталгаажсаны дараа гишүүн болно.
4.3 Нэгдсэний дараа
Нэгдсэний дараа:
- Профайлын "Миний комьюнитиуд" хэсэгт нэмэгдэнэ.
- Тухайн комьюнитийн өөрийн орчин (community space) нээгдэнэ — энд бүх сувгууд, хичээлүүд харагдана.
- Мөн мобайл апп дээр ч мөн адил харагдана (нэг бүртгэлээр) — дэлгэрэнгүй "19. Мобайл апп" хэсэгт.
5. Комьюнитийн үндсэн орчин (тойм)
Комьюнитид нэгдсэний дараа зүүн талд комьюнитийн үндсэн цэс гарч ирнэ. Цэс нь дараах хэсгүүдээс бүрдэнэ:
| Цэсний нэр | Зориулалт |
|---|---|
| Channels (Сувгууд) | Гишүүдийн ярилцах, асуулт асуух, нийтлэл оруулах форум |
| Courses (Хичээлүүд) | Видео хичээлүүд, бүлгүүд |
| Calendar (Календарь) | Бүх эвент, амьд хичээл нэг календарь дээр |
| News (Мэдээ) | Комьюнитийн зарлал, мэдээ |
| Live | Амьд эвент, Zoom уулзалт |
| Mentoring (Менторинг) | Менторын жагсаалт, 1:1 уулзалт захиалах |
| Mock Test | Загвар шалгалт өгөх, оноо харах |
| Practice (Дадлага) | Flashcard, Quiz болон бусад дадлагын даалгаврууд |
| Members (Гишүүд) | Гишүүдийн жагсаалт, профайл |
| Testimonials | Гишүүдийн сэтгэгдэл |
| Blog | Урт нийтлэл, статьятай блог |
6. Сувгууд (Channels)
Channels бол комьюнитийн дотоод форум. Сэдвийн дагуу олон суваг (channel) үүсгэсэн байх ба та аль ч сувагт пост бичих, бусдын постонд хариу өгөх боломжтой.
6.1 Суваг үзэх
- Зүүн талын цэснээс Channels-ийг дарна.
- Дотор нь олон суваг харагдана (жишээ: #зарлал, #асуулт-хариулт, #нийтлэл).
- Сонирхсон сувгаа дарж нээнэ.
6.2 Пост бичих
- Сувгийн дээд талд байрлах "Шинэ пост" товчийг дарна.
- Гарчиг, агуулга бичнэ. Зураг, видео хавсаргаж болно.
- "Нийтлэх" товчийг дарна.
6.3 Хариулт ба урвал (reaction)
- Постын доор "Хариулах" товчоор сэтгэгдэл бичнэ.
- Зүрх, like зэрэг урвал илэрхийлж болно.
7. Хичээлүүд (Courses)
7.1 Хичээлийн жагсаалт
- Зүүн цэснээс Courses-ийг сонгоно.
- Үнэгүй, төлбөртэй, бүртгүүлсэн хичээлүүд нэг хуудсанд харагдана.
7.2 Хичээлд бүртгүүлэх
- Сонирхсон хичээл дээрээ дарна.
- Танилцуулга, syllabus, багшийн мэдээллийг харна.
- "Бүртгүүлэх (Enroll)" товчийг дарна.
- Төлбөртэй хичээл бол төлбөрийн хуудас руу шилжинэ. Төлбөр баталгаажсаны дараа бүтэн хичээлийн агуулга нээгдэнэ.
7.3 Хичээл үзэх
- Зүүн талд хичээлийн хөтөлбөр (бүлэг, сэдэв) гарч ирнэ.
- Сэдэв дээр дарж видео хичээл үзнэ.
- Үзэж дуусаад "Дуусгасан гэж тэмдэглэх" товчийг дарж явц хадгалагдана.
8. Календарь (Calendar)
Календарь дээр тухайн комьюнитийн бүх эвент, амьд хичээл, менторинг уулзалт нэг дор харагдана.
- Зүүн цэснээс Calendar-ийг сонгоно.
- Сар, долоо хоног, өдрийн хэлбэрээр харах боломжтой.
- Эвент дээр дарж дэлгэрэнгүйг үзнэ — товч мэдээлэл, эхлэх цаг, оролцох линк.
- Шаардлагатай бол "Оролцоно (RSVP)" товчийг дарж бүртгүүлнэ.
9. Мэдээ (News)
Комьюнитийн админ, эзэмшигчээс гарсан албан ёсны зарлал, мэдээ энд гарна.
- Зүүн цэснээс News-ийг дарна.
- Жагсаалтаас мэдээгээ сонгож, бүтэн агуулгыг уншина.
- Доор нь сэтгэгдэл бичих, "Таалагдсан" дарж урвал илэрхийлж болно.
10. Live Event (Амьд эвент)
Амьд эвент нь Zoom эсвэл платформын дотоод видео-р явагдана.
10.1 Эвентийн жагсаалт
- Зүүн цэснээс Live-ийг сонгоно.
- Удахгүй болох ба өнгөрсөн эвентүүд хоёр хэсэгт хуваагдсан байна.
10.2 Эвентэд оролцох
- Эвент дээр дарж дэлгэрэнгүйг харна.
- Цаг болоход "Нэгдэх (Join)" товч идэвхждэг.
- Товч дарахад Zoom апп эсвэл шууд платформ дотроо видео нээгдэнэ.
10.3 Бичлэг үзэх
Эвент дууссаны дараа бичлэг (recording) байршуулсан бол ижил эвентийн хуудаснаас үзэх боломжтой.
11. Менторинг (Mentoring)
11.1 Менторын жагсаалт
- Зүүн цэснээс Mentoring-г сонгоно.
- Менторуудын зураг, чиглэл, үнэ харагдана.
11.2 1:1 уулзалт захиалах
- Сонирхсон ментор дээрээ дарна.
- Менторын танилцуулга, боломжтой цаг (slot) гарч ирнэ.
- Тохиромжтой цагаа сонгож "Захиалах (Book)" товчийг дарна.
- Төлбөрөө хийнэ. Баталгаажсаны дараа уулзалтын линк (Google Meet эсвэл Zoom) имэйл болон мэдэгдлээр ирнэ.
11.3 Уулзалтад оролцох
Уулзалтын цаг болоход:
- Календарь дээр уулзалт харагдана.
- "Join" товч дарж видео уулзалт руу нэвтэрнэ.
12. Mock Test (Загвар шалгалт)
Mock Test нь тухайн комьюнитийн багш зохиосон бүтэн загвар шалгалт. Тодорхой хугацаатай, олон төрлийн асуулттай.
12.1 Шалгалт сонгох
- Зүүн цэснээс Mock Test-ийг сонгоно.
- Боломжтой бүх шалгалтын жагсаалт гарна.
- Шалгалт дээр дарж хугацаа, асуултын тоо, оноо-ыг харна.
12.2 Шалгалт өгөх
- "Эхлүүлэх (Start)" товч дарна. Хугацаа тоологдож эхэлнэ.
- Асуулт хариулт өгч, "Дараах" товчоор шилжинэ.
- Шалгалтын төгсгөлд "Илгээх (Submit)" товч дарж дуусгана.
12.3 Үр дүн харах
Илгээсний дараа автоматаар үр дүнгийн хуудас руу шилжинэ. Энд:
- Нийт оноо, хувь
- Зөв / буруу хариултууд
- Тайлбар (хариулт яагаад зөв болсныг)
13. Дадлага (Practice)
Practice модуль бол платформын хамгийн чухал хэсгийн нэг. Богино, давтан хийх дасгалуудаар мэдлэгээ батжуулна. Олон төрлийн дасгал багтсан — flashcard, quiz, бичих, ярих, сонсох гэх мэт.
13.1 Дадлагын төрлүүд (overview)
Та Practice цэс рүү орвол одоо боломжтой бүх дадлагууд төрөл, түвшингээр нь ангилагдсан байна.
Платформ доорх дадлагын төрлүүдийг дэмждэг:
- Flashcard — гар картаар үг, тодорхойлолт цээжлэх
- Multiple Choice (single) — олон сонголтоос нэг зөвийг сонгох
- Multiple Choice (multi) — олон зөв хариултыг сонгох
- Fill Blanks (drag) — үгийг чирж нүхэнд оруулах
- Fill Blanks (select) — нүхэнд тохирох үгийг сонгох
- Listening Fill Blanks — сонсож нүх нөхөх
- Listening Multiple Choice — сонсож хариулах
- Highlight Words — тохирох үгсийг тэмдэглэх
- Reorder Paragraphs — догол мөрүүдийг зөв дарааллаар
- Select Missing Word — алдсан үгийг сонгох
- Speaking — ярих дасгал (бичлэг хийгээд илгээх)
- Describe Image — зургийг ярьж тайлбарлах
- Respond to Situation — өгөгдсөн нөхцөлд хариу үг хэлэх
- Audio Response — аудио асуултад дуугаар хариулах
- Retell Lecture — лекцийг сонсож, өөрийн үгээр давтаж хэлэх
- Summarize Spoken — сонссон зүйлийг товчлох
- Summarize Written — уншсан зүйлийг товчлох
- Highlight Correct Summary — зөв товчлолыг сонгох
- Summarize Group Discussion — бүлгийн ярианы товч
- Write Dictation — сонсож бичих
- Timed Writing — хугацаатай бичих эссэ
- Answer Short Question — богино асуултад хариулах
13.2 Flashcard — дэлгэрэнгүй заавар
Flashcard бол үг, ойлголт цээжлэх хамгийн үр дүнтэй хэрэгсэл.
- Flashcard төрлийн дадлага дээрээ дарж эхлүүлнэ.
- Дэлгэц дээр карт (нэг тал нь үг, нөгөө тал нь утга) гарна.
- Карт дээр дарж эргүүлж хариултыг шалгана.
- Хариултыг харсны дараа дараах товчуудын аль нэгийг дарна:
- Мэдсэн (Know) — карт дараагийн удаа удаан дараа гарна
- Мэдэхгүй (Don't know) — карт удахгүй дахин харагдана
- Бүх карт дуусахад нийт оноо, давталт шаардлагатай картуудын тоо гарна.
13.3 Quiz төрлүүд (Multiple Choice, Listening MC, Select Missing Word)
- Дадлагыг эхлүүлнэ.
- Асуулт уншиж (эсвэл сонсож), сонголтуудаас зөв хариултыг дарна.
- Single хувилбарт зөвхөн нэг хариулт зөв.
- Multi хувилбарт олон зөв хариулт байж болно — бүгдийг нь сонгох ёстой.
- "Шалгах" товч дарж хариултыг бататгана.
- Дараагийн асуулт руу шилжинэ. Дууссаны дараа онооны хуудас гарна.
13.4 Fill blanks төрлүүд
- Fill Blanks (drag) — доор байрлах үгсээс зөв үгийг чирж нүхэнд тавина.
- Fill Blanks (select) — нүх бүрд унждаг сонголтоос (dropdown) сонгоно.
- Listening Fill Blanks — нэгдүгээрт аудиог сонсож, дараа нь нүх нөхнө. Аудиог 2–3 удаа давтаж сонсох боломжтой.
13.5 Бичих даалгаврууд (Write Dictation, Timed Writing, Summarize Written)
- Write Dictation — аудиог сонсож, сонссон өгүүлбэрээ хэвлэнэ. Хариулт автоматаар үг үсгээр шалгагдана.
- Timed Writing — өгөгдсөн сэдвээр тогтоосон хугацаанд эссэ бичнэ. Үсэг тоологч (word counter) дэлгэц дээр харагдана.
- Summarize Written — өгүүлбэр уншиж, товчлон бичнэ.
13.6 Speaking даалгаврууд
Speaking даалгаврууд нь микрофон хэрэглэнэ. Эхэлж хөтөч / апп-аас микрофон ашиглах зөвшөөрөл өгөх шаардлагатай.
- Speaking (general) — өгөгдсөн сэдвээр ярь.
- Describe Image — дэлгэц дээрх зургийг тайлбарлаж ярь.
- Respond to Situation — нөхцөл байдал бичигдсэн байх — түүнд тохирох хариу үг хэл.
- Audio Response — аудио асуулт сонссоны дараа дуугаар хариулна.
- Retell Lecture — лекц сонсож, өөрийн үгээр ярь.
- Бичлэг хийх (Record) товч дарна.
- Хариулт хэлж дуусаад дахин дарж зогсооно.
- Сонсож шалгана — таалагдаагүй бол дахин бичих боломжтой.
- Илгээх товчоор баталгаажуулна.
13.7 Бусад даалгаврууд
- Highlight Words — текст дотроос тохирох үгсийг хулганаар тэмдэглэнэ.
- Reorder Paragraphs — холилдсон догол мөрүүдийг чирч зөв дарааллаар нь байрлуулна.
- Highlight Correct Summary — олон товчлолоос зөвийг сонгоно.
- Answer Short Question — нэг өгүүлбэр доторх богино асуултад хариулна.
13.8 Миний дадлагууд (My Practices)
Хийсэн бүх дадлагын түүх, оноо нэг хуудсанд цуглуулагдана.
- Practice цэс доторх "My Practices (Миний дадлагууд)" хэсэг рүү орно.
- Та өмнө хийсэн дадлагууд, тэдгээрийн оноо, огноог жагсаалтаар үзнэ.
- Дадлага дээр дарж үргэлжлүүлэх (хагас орхисон бол) эсвэл дахин эхлүүлэх боломжтой.
14. Гишүүд (Members)
- Зүүн цэснээс Members-ийг сонгоно.
- Гишүүдийн жагсаалт нэрээр, нэгдсэн огноогоор шүүх боломжтой.
- Гишүүний зураг дээр дарж профайл-ыг харна.
- Профайл доторх "Зурвас бичих" товчоор шууд чат руу шилжинэ.
15. Зурвас (Messages)
Платформ дотроо бусад гишүүн, ментор, комьюнитийн админ руу зурвас илгээх боломжтой.
15.1 Зурвасын хайрцаг (Inbox)
- Баруун дээд буланд байрлах зурвасны дүрс (хонх / message icon)-ыг дарна, эсвэл
/me/messagesруу шууд орно. - Бүх ярианууд (conversations) зүүн талд жагсаална. Шинэ зурвас тоогоор тэмдэглэгдсэн байна.
15.2 Гишүүн рүү зурвас илгээх
- Members жагсаалт эсвэл тухайн гишүүний профайлаас "Зурвас" товчийг дарна.
- Шинэ яриа нээгдэнэ — доор нь текст бичих хайрцаг.
- Зурвасаа бичээд Enter эсвэл "Илгээх" товчийг дарна.
- Зураг, файл хавсаргахын тулд хавсралтын дүрс-ийг дарна.
15.3 Админ / эзэмшигч рүү зурвас илгээх
Комьюнитийн админ (эзэмшигч)-тай холбогдох хоёр арга:
- Members жагсаалтаас "owner" эсвэл "admin" гэсэн badge-тэй гишүүнийг сонгож шууд зурвас илгээнэ.
- Эсвэл комьюнитийн нүүр хуудасны эзэмшигчийн зураг дээр дарж профайл руу орж "Зурвас бичих".
15.4 Мэдэгдэл (Notifications)
Шинэ зурвас ирэхэд:
- Веб дээр баруун дээд буланд тоологч улаанаар асна.
- Мобайл апп дээр push notification ирнэ (тохиргоо асаасан бол).
- Имэйл мэдэгдэл нь профайлын тохиргооноос асааж / унтрааж болно.
16. Сэтгэгдэл (Testimonials) ба Блог
16.1 Testimonials
- Зүүн цэснээс Testimonials-ийг сонгоно.
- Бусад гишүүдийн платформын талаарх сэтгэгдлийг үзнэ.
- Та өөрөө сэтгэгдэл бичих бол "Сэтгэгдэл нэмэх" товчийг дарна.
16.2 Блог
- Зүүн цэснээс Blog-ийг сонгоно.
- Урт нийтлэлүүдийг уншина. Шинэ үеэр нь эрэмблэсэн байх.
17. Профайл ба тохиргоо
17.1 Профайл засах
- Баруун дээд буланд байрлах өөрийн зургаа дарж "Профайл"-ыг сонгоно.
- "Засах" товч дарж нэр, био, профайл зураг, хаягийг шинэчилнэ.
- "Хадгалах" товчийг дарна.
17.2 Нууц үг солих
- Профайл хуудаснаас "Нууц үг солих"-ийг сонгоно.
- Хуучин нууц үг, шинэ нууц үг хоёрыг оруулна.
17.3 Хэл солих
Веб дээр баруун дээд буланд хэлний сонголт (EN / MN) гарна. Дарж сонгоход бүх UI шууд солигдоно.
17.4 Мэдэгдлийн тохиргоо
Профайлын "Тохиргоо → Мэдэгдэл" хэсгээс:
- Имэйл мэдэгдэл (шинэ хичээл, эвент, зурвас) асааж / унтраах
- Push notification (мобайл дээр) тохируулах
17.5 Гарах (Log out)
Баруун дээд буланд зураг дээр дарж "Гарах"-ыг сонгоно. Веб ба мобайл нь тус тусдаа сэшн ашигладаг — нэг дээр гарсан ч нөгөө дээр нэвтэрсэн хэвээр байна.
18. Төлбөрийн арга
Платформ дараах төлбөрийн аргуудыг дэмждэг (комьюнити бүр өөрийн идэвхжүүлсэн аргыг харуулна):
| Арга | Тайлбар | Боловсруулах хугацаа |
|---|---|---|
| Банкны шилжүүлэг | Жагсаалтад заасан данс руу шилжүүлж, гүйлгээний дугаараа оруулна. | Гарын авлагаар, ихэвчлэн ажлын 1 өдөр |
| QPay | QR код уншуулж банкны аппаасаа төлнө. | Шууд (хэдхэн секунд) |
| Stripe (картын төлбөр) | Visa / MasterCard. Олон улсын карт хүлээн авна. | Шууд |
18.1 Төлбөрийн алхам
- Бүртгүүлэх / нэгдэх товч дарна — төлбөрийн хуудас нээгдэнэ.
- Аргаа сонгоно.
- Зааврыг дагаж төлбөрөө хийнэ.
- Баталгаажсаны дараа автоматаар хичээл / комьюнити нээгдэнэ.
18.2 Баримт
Төлбөр амжилттай болсон бүх гүйлгээний баримт нь профайл доторх "Миний гүйлгээ" хэсэгт хадгалагдана.
19. Мобайл апп ашиглах
Веб дээр нэгдэж, хичээлд бүртгүүлсний дараа та яг ижил бүртгэлээр мобайл апп руу нэвтэрч үргэлжлүүлэн ашиглах боломжтой. Мобайл апп нь iOS, Android хоёуланд боломжтой.
19.1 Татаж авах
- iPhone / iPad — App Store-оос "Zero to Hero" гэж хайж татна.
- Android — Google Play-ээс "Zero to Hero" гэж хайна.
19.2 Нэвтрэх
- Аппыг нээнэ.
- Веб дээр ашигладаг яг ижил имэйл ба нууц үгээ оруулна — эсвэл Google товчийг ашиглана.
- Нэвтэрсний дараа доорх зүйлс автоматаар синк хийгдсэн байна:
- Нэгдсэн комьюнитиуд
- Бүртгүүлсэн хичээлүүд
- Дадлагын явц, оноо
- Зурвас, мэдэгдэл
- Профайлын мэдээлэл
19.3 Үндсэн цэс (mobile navigation)
Аппын доод талд таб (tab bar) байрлана:
- Нүүр (Home) — миний комьюнитиуд, сонгомол хичээл, эвент
- Communities — миний нэгдсэн комьюнитиуд (комьюнити сонгож орно)
- Messages — бүх ярианууд
- Notifications — мэдэгдлийн хайрцаг
- Profile — профайл, тохиргоо, гарах
19.4 Комьюнити доторх онцлогууд мобайл дээр
Комьюнитийг сонгоход доорх таб-уудтай "community shell" нээгдэнэ:
| Цэс | Мобайл дэмжих эсэх | Тэмдэглэл |
|---|---|---|
| Feed (нэвтрэх дэлгэц) | Веб + Мобайл | Шинэ пост, мэдээ нэгдэн харагдана |
| Channels (сувгууд) | Веб + Мобайл | Пост уншиж, хариу өгнө, шинэ пост бичнэ |
| Courses (хичээл) | Веб + Мобайл | Видеог замдаа явахдаа үзэх боломжтой |
| News (мэдээ) | Веб + Мобайл | |
| Live Event | Веб + Мобайл | Zoom апп руу шилжиж нэгдэнэ |
| Mentoring | Веб + Мобайл | Захиалга мобайл дээр ажиллана |
| Members | Веб + Мобайл | |
| Practice (дадлага) | Веб + Мобайл | Бүх төрлийн дасгал боломжтой |
| Messages | Веб + Мобайл | Push notification дэмжинэ |
| Calendar | Зөвхөн Веб | Мобайл дээр одоохондоо календарь байхгүй, гэхдээ удахгүй болох эвентүүд Home tab дээр харагдана |
| Mock Test | Зөвхөн Веб | Мобайл дээр одоохондоо боломжгүй |
| Testimonials | Зөвхөн Веб | |
| Blog | Зөвхөн Веб |
19.5 Push notification тохиргоо
Push notification идэвхжүүлэхийн тулд:
- Аппыг анх удаа нээхэд "Allow Notifications" асууна — Allow-ыг дарна.
- Дараа нь идэвхжүүлэхийг хүсвэл утасныхаа Settings → Notifications → Zero to Hero руу орж асаана.
- Аппын дотроос Profile → Тохиргоо → Мэдэгдэл хэсгээс ямар төрлийн мэдэгдэл авахаа сонгож болно (Зурвас, Эвент, Хичээлийн мэдээ гэх мэт).
19.6 Веб ↔ мобайл хоорондын ялгаа
Веб дээр илүү тохиромжтой:
- Шинэ комьюнити хайх ба нэгдэх (марketplace)
- Шинэ хичээлд төлбөр хийж бүртгүүлэх — банкны шилжүүлэг, QPay, картын төлбөр
- Calendar бүтэн харах
- Mock Test өгөх
- Testimonials, Blog унших
Мобайл дээр илүү тохиромжтой:
- Богино дадлага хийх (Flashcard, Quiz) — замдаа явахдаа
- Хичээлийн видео үзэх
- Зурвас бичих, push notification-оор шууд хариу өгөх
- Live Event-д хурдан нэгдэх
20. Түгээмэл асуултууд (FAQ) ба тусламж
20.1 Түгээмэл асуултууд
Асуулт: Төлбөр хийсэн боловч комьюнити нээгдсэнгүй?
Хариулт: Банкны шилжүүлэг бол ажлын 1 өдөр зарцуулна. QPay / Stripe нь шууд баталгаажих ёстой. 30 минутаас удаан болсон бол админд зурвас бичээрэй (15.3).
Асуулт: Веб дээр бүртгүүлсэн хичээл мобайл апп дээр харагдахгүй байна.
Хариулт: Аппаас гарч дахин нэвтэрнэ үү. Эсвэл Home tab-ийг доош нь татаж refresh хийнэ.
Асуулт: Mock Test-ийг мобайл дээр өгч болох уу?
Хариулт: Одоогоор Mock Test нь зөвхөн веб дээр ажиллана. Мобайл дэмжлэг ирээдүйд нэмэгдэнэ.
Асуулт: Нууц үгээ мартсан.
Хариулт: 2.3 Нууц үгээ мартсан хэсгийг үзнэ үү.
Асуулт: Бүртгэлээ устгуулмаар байна.
Хариулт: Профайл → Тохиргоо → Бүртгэл устгах хэсгээс хүсэлт явуулна. Хүсэлт нь 7 хоногийн дотор боловсруулагдана.
20.2 Тусламж авах
- Платформын админд зурвас бичих —
/me/messages - Тусламжийн төв — нүүр хуудасны доод хэсгийн "Help Center" холбоос
- Имэйл — support@zerotohero.community