Миний түүх
Анх би PTE заахдаа 7+ хэрэгслийг
тусад нь ашигладаг байлаа
Маш их цаг үрэгддэг байсан. Хэрэглэгчидтэйгээ илүү ойр байхыг хичээдэг ч цаг хугацааны хувьд боломжгүй — маш их ажлыг гараараа хийдэг байв.
Excel дээр бүх дата-гаа хөтөлнө. Facebook-ээр групп үүсгэнэ. Google Drive дээр дасгал оруулна. Төлбөр төлөгдөх үед screenshot аваад гараар баталгаажуулна. Календарь дээр цаг бүртгэнэ.
Эдгээр бүх зүйл миний үр бүтээмжийг багасгаж, өдөр бүр л би тэдгээртэйгээ ноцолддог байлаа.
Сурагч нэмэгдэх бүрд замбараагүй байдал нэмэгдэнэ.
Тиймээс би сурагч нэмэхээ больсон.
Асуудал эрэлт биш байсан. Хүртээмж байсан.
Гулсуурыг чирээд үз. Зүүн тал бол миний хуучин ажлын өдөр — баруун тал бол одоогийнх.